ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Тоёота маркийн автомашины сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/202102250 дугаар бүхий харьцуулалтын тендер шалгаруулалт
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь сонирхсон тендерт оролцогчдыг “Тоёота маркийн автомашины сэлбэг нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд ижил төстэй бараа нийлүүлж байсан нэг гэрээний хуулбар, гэрээ дүгнэсэн акт эсхүл бараа хүлээлцсэн акт ирүүлэх.
2. Үйлдвэрлэгчийн албан ёсны борлуулагч байхыг нотлох баримт бичгийг монгол хэл дээр баталгаат орчуулгын хамт ирүүлэх
3. Нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолтод заасан нөхцөл шаардлагыг хангаж байгаа эсэхийг харьцуулсан хүснэгтээр ирүүлэх.
4. Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын хэмжээ нь батлагдсан төсөвт өртгөөс багагүй байх.
 
Тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК Улаанбаатар хот, 
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджав-8, 
Финанс төв, 5 давхар 503 тоот, 
Утас: 75055555 дотуур утас-510