НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БАГИЙН ХУРАЛ БОЛЛОО
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь үйл ажиллагаандаа Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн. Үүнтэй холбоотой стандартуудын /ISO 9001, ISO14001, ISO 45001/ шаардлагын дагуу сайжруулалт хийж ажиллах багийн гишүүдийг 2021 оны наймдугаар сарын 25-ны А/289 дугаартай Гүйцэтгэх захирлын тушаалаар шинэчлэн баталсан.
Нэгдсэн менежментийн тогтолцооны багийг хуралдуулж шаардлагатай зарим асуудлуудыг хэлэлцлээ. Тиймээс цаашид компанийн ажилтнууд нэгдсэн менежментийн тогтолцооны талаархи мэдлэгээ нэмэгдүүлж, ажилтан бүр манлайлж оролцохыг уриалж байна.