ТЕНДЕРИЙН УРИЛГА
Гэрээний нэр, дугаар : "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ"ХК-д интернэт болон VPN үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах тендер ЭТТ-2017/05-01/НТШ-14
Огноо: 2017.05.26
1. "ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Интернэт болон VPN ЭТТ-2017/05-01/НТШ-14 үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 50,000/тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар Голомт банкны 150 500 8702 дугаарт дансанд тушааж Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв, 1 давхар, 106 тоот–с худалдан авах боломжтой.
Багц №1 "Эрдэнэс таван толгой”ХК-ний Уурхайд интернэт болон VPN үйлчилгээ үзүүлэх
Багц №2 "Эрдэнэс таван толгой”ХК-ний Төв оффист интернэт болон VPN үйлчилгээ үзүүлэх
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба Багц №1-т 1,440,000 /нэг сая, дөрвөн зуун дөчин мянга/ төгрөг, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаа,
Багц №2-т 960,000 /есөн зуун жаран мянга/ төгрөг, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгаатай хамт ирүүлнэ. Тендерийг 2017 оны 06 сарын 27-ны өдрийн 10,00 цагаас өмнө Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар-15160, Финанс төв 1 давхар, 106 тоот хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 oны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот
Утас:70118585 (дотуур утас 106)
Е-mail: batbold.b@erdenestt.mn
Харилцах ажилтан: Б.Батболд