ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 06 сарын 20
Уурхайн утгуурт ачигч, цахилгаан үүсгүүр, хөнгөн тэрэгнүүдийн тос тосолгоо, аккумлятор, дугуй нийлүүлэгчийг сонгон шалгаруулах R-ЭТТ-2017/04-01/НТШ-10 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
"Эрдэнэс-Таван толгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Уурхайн утгуурт ачигч, цахилгаан үүсгүүр, хөнгөн тэрэгнүүдийн тос тосолгоо, аккумлятор, дугуй нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна. Тендер нь дараах багцуудаас бүрдэнэ.
Үүнд:
Багц №1 – DF Nissan DIESEL маркийн автоцистерны төлөвлөгөөт үйлчилгээ
Багц №2 – Liu Gong 855N, 855 маркийн дугуйт ачигчийн төлөвлөгөөт үйлчилгээ
Багц №3 – Автомашинуудын дугуй
\ Жич: Дээрх багцуудад нийлүүлэх бараа материалыг Захиалагчийн гаргасан тоо хэмжээ, хуваарийн дагуу шаардлагатай үед нийлүүлэх\
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдлээр нь 50000/тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар Голомт банкны 150 500 8702 дугаарт дансанд тушааж Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв, 1 давхар, 104 тоот–с худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байх ба багц тус бүр дээр санал болгох үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлогын хэмжээ: Бүх багц дээр тендерийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Бүх багц дээр тендерийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, нотариатаар баталгаажсан аудитын дүгнэлтийн хамт
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 5 жилийн аль нэг жилд
Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Үйлдвэрлэгч, дистрибюутер, албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/
Тендерийг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар-15160, Финанс төв 1 давхар, 104 тоот хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 oны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот
Утас:70118585 (дотуур утас 104)
Е-mail: bat-amgalan.o@erdenestt.mn Харилцах ажилтан: О.Бат-Амгалан