ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2017 оны 07 дугаар сарын 03-ны  өдөр  
Төслийн нэр, дугаар: Ширээний компьютер, принтер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
ЭТТ-2017/06-01/НТШ-16
1. "Эрдэнэс ­­-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг "Ширээний компьютер, принтер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгийг Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:
Багц №1     677400 /Зургаан зуун далан долоон мянга дөрвөн зуу/ төгрөг
Багц №2     284170 /Хоёр зуун наян дөрвөн мянга нэг зуун дал/ төгрөг
4. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд: Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу   2015, 2016 оны борлуулалтын орлого нь тендерийн үнийн дүнгээс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгосон тендерийн үнийн 30%-аас багагүй байх
Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:  Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны аудитын тайлан, дүгнэлтийн хамт /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
5. Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.
 
Дотоодын давуу эрх олгохгүй.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
 
Эрдэнэ-Тавантолгой ХК