ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 07 сарын 6 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Спорт заалны барилга угсралтын ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ-2017/07/-01/НТШ-17
"Эрдэнэс Таван толгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших "Эрдэнэс Таван толгой”ХК-ийн Уурхайн Цанхи хотхонд СПОРТ ЗААЛНЫ БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50,000 /тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар Голомт банкны 150 500 8702 дансанд тушааж Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв, 1 давхар, 106 тоот хаягаас худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна. Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилд /2015, 2016/ жилийн борлуулалтын орлогын дундаж нь 350,000,000 /гурван зуун тавин сая/ төгрөг түүнээс дээш байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: 210,000,000 /хоёр зуун арван сая/ төгрөг байна.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил /2015, 2016/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай эсэх: Барилга хот байгуулалтын яамны Тусгай зөвшөөрөл ирүүлэх. Барилга угсралтын 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2, 2.2.3, 2.2.4-р заалтуудыг хангах.
Тендерийн хамт 14,000,000 /арван дөрвөн сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендерт оролцох эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот
Утас:70118585 (дотуур утас 106)
Е-mail: batbold.b@erdenestt.mn
Харилцах ажилтан: Б.Батболд