ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2017 оны 07 сарын 19-ний өдөр
Улаанбаатар хот
1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь авто замын эвдрэлийн засварын ажилд дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчийг сонгох зорилгоор ЭТТ-2017/07/-02/ЗҮ-18 дугаар бүхий зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Баруун наран – Ухаа худаг чиглэлийн авто замын 3.7 км-ийн хэсэгт гарсан эвдрэлийн засварын ажилд гарах зардлын хэмжээнд мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргах ажил” болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь доорхи шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган ирүүлнэ. Үүнд:
3.1. Авто замын инженер байх
3.2. Авто замын мэргэшсэн инженер зэрэгтэй байх
3.3. Зам барилгын үйлдвэрлэлийн салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан ажлын болон мэргэжлийн туршлагатай байх
3.4. Авто замын мэргэшсэн төсөвчин байх
3.5. Төсөвчин эрх авснаас хойш 10 ба түүнээс дээш жил мэргэшсэн төсөвчнөөр ажилласан байх
3.6. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. /түншлэлийн хэлбэрээр оролцсон тохиолдолд түншлэж буй байгууллагууд нь энэхүү зарын 3.1-3.5-д заасан шаардлагыг хангасан байх/.
4. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
5. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 07 сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 07 сарын 28-ны өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 6-р байр, 1-р давхар, 104 тоот.
Харилцах албан тушаалтан: Д.Бодьцэцэг
Утас: 70118585-104 факс: 70118464.