ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдөр
Төслийн нэр, дугаар: Уурхайн хотхон, уурхайн бүс болон төв оффист катеринг үйлчилгээ үзүүлэх, ЭТТ-2017/07/-01/НТШ-19
1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Уурхайн хотхон, уурхайн бүс болон төв оффист катеринг үйлчилгээ үзүүлэх тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийн иж бүрдэл бүрийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгөөр бэлэн бусаар Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгийн тендерийн баталгаатай хамт ирүүлнэ.
4. Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө доорхи хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 09 цаг 30 минутад нээнэ.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг
доор дурдсан хаягаар хандан авч болно.
"Эрдэнэс Таван толгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 1-р давхар 106 тоот,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо,
Улаанбаатар хот
Утас: 7011-8585 дотуур утас-107