ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017 оны 07 сарын 28
Тендер шалгаруулалтын нэр: Гидрогеологийн хяналтын цооногийн өрөмдлөгийн 2,550 тууш метр ажлыг гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ-2017/07/-01/НТШ-21
 
"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Гидрогеологийн хяналтын цооногийн өрөмдлөгийн 2,550 тууш метр ажил ЭТТ-2017/07/-01/НТШ-21–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 100,000 /нэг зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016 он/-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мөнгөн дүн нь жил бүр 1,000,000,000 /нэг тэрбум/ төгрөгнөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувь
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 /2014, 2015, 2016 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийн хамт 5,355,000 /таван сая гурван зуун тавин таван мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 10 цаг 50 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104 тоот
Утас:70118585 (дотуур утас 104)
Е-mail: batbold.b@erdenestt.mn
Харилцах ажилтан: Б.Батболд