ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 07 сарын 28
Тендер шалгаруулалтын нэр: Бортээг болон бусад хэсгийн хайгуулын өрөмдлөгийн 50,000 тууш метр ажлыг гүйцэтгүүлэх нээлттэй тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ-2017/07/-01/НТШ-20
"ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙ”ХК эрх бүхий тендерт оролцогчдоос Бортээг болон бусад хэсгийн хайгуулын өрөмдлөгийн 50,000 тууш метр ажил №ЭТТ-2017/07/-01/НТШ-20–ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 200,000 /хоёр зуун мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил /2014, 2015, 2016 он/-ийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын мөнгөн дүн нь жил бүр 6,500,000,000 /зургаан тэрбум таван зуун сая/ төгрөгнөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт санал болгож буй үнийн дүнгийн 30 хувь
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 3 /2014, 2015, 2016 он/
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тийм
Тендерийн хамт 90,000,000 /ерөн сая/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 08 дугаар сарын 29-ны өдөр 10 цаг 10 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104 тоот
Утас:70118585 (дотуур утас 104)
Е-mail: batbold.b@erdenestt.mn
Харилцах ажилтан: Б.Батболд