ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2017 оны 08 сарын 1-ний өдөр
1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь авто замын эвдрэлийн засварын ажилд дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчийг сонгох зорилгоор R-ЭТТ-2017/07/-02/ЗҮ-18 дугаар бүхий, зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хувь хүмүүсийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь"Баруун наран – Ухаа худаг чиглэлийн авто замын 3.7 км-ийн хэсэгт гарсан эвдрэлийн засварын ажилд гарах зардлын хэмжээнд мэргэжлийн шинжээч дүгнэлт гаргах ажил” болно.
3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь доорхи шаардлагуудыг хангаж буйг нотлох, баримт бичгийн хуулбарыг (хүчинтэй хугацаатай байх) нотариатаар баталгаажуулан ирүүлнэ. Үүнд:
3.1. Авто замын инженер байх
3.2. Авто замын мэргэшсэн инженер зэрэгтэй байх
3.3. Зам барилгын үйлдвэрлэлийн салбарт 15 ба түүнээс дээш жил ажилласан ажлын болон мэргэжлийн туршлагатай байх
3.4. Авто замын мэргэшсэн төсөвчин байх
3.5. Мэргэшсэн төсөвчин зэрэг авснаас хойш 5 ба түүнээс дээш жил ажилласан байх
3.6. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно. /түншлэлийн хэлбэрээр оролцсон тохиолдолд түншлэж буй зөвлөхүүд нь энэхүү зарын 3.1-3.5-д заасан шаардлагыг хангасан байх/.
3.7. Иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулж ирүүлэх
4. Гадаадын зөвлөх оролцож үл болно.
5. Сонирхсон хувь хүмүүс нэмэлт мэдээллийг 2017 оны 08 сарын 08-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 08 сарын 09-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг , 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 6-р байр, 1-р давхар, 104 тоот.
Харилцах албан тушаалтан: Д.Бодьцэцэг
Утас: 70118585-104 факс: 70118464