ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2017 оны 08 дугаар сарын 04
Тендер шалгаруулалтын нэр: "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт авто зам хүртэлх замын барилгын ажил гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер
Тендер шалгаруулалтын дугаар: _ ЭТТ-2017/08-01/НТШ-25
"Эрдэнэс-Таван толгой” ХК эрх бүхий тендерт оролцогчдоос "Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн уурхайгаас Гашуун сухайт авто зам хүртэлх замын барилгын ажил –ыг гүйцэтгэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 300000 (Гурван зуун мянга) төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: 2014он, 2015он, 2016оны борлуулалтын орлого тус бүр нь хорин тэрбумаас багагүй байна
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн төсөвт өртөгийн 30%-аас багагүй байх
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2014, 2015, 2016 он
Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: 2014, 2015, 2016 он тус бүрийн ижил төстөй ажлын өртөг нь хорин тэрбум төгрөгөөс багагүй байна.
Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: тийм
Тендерийн хамт 147’010’142.2 төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 10:00 цаг–аас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн, 10:30 цагт нээнэ.
Дотоодын давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Захиалагчаас тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга авах хаяг:
 
"Эрдэнэс -Таван толгой” ХК,
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот
Хариуцсан албан тушаалтан: Ж.Амгаланбаяр
Холбоо барих утас: 70118585 дотуур утас-106