ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2017 оны 08 сарын 08
Принтерийн хор нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ-2017/06-01/НТШ-15 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
"Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Принтерийн хор нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэлээр нь 50000 /тавин мянга/ төгрөгөөр, бэлэн бусаар Голомт банкны 150 500 8702 дугаарт дансанд тушааж Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар – 15160, Финанс төв, 1 давхар, 104 тоот–с худалдан авах боломжтой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байх ба Санал болгож буй үнийн дүнгийн 2%-тай тэнцэх төгрөгийн, эсхүл үүнтэй дүйцэхүйц дүн бүхий чөлөөтэй хөрвөх валют бүхий тендерийн баталгааны хамт ирүүлнэ.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
⦁ Борлуулалтын орлого: 2015, 2016 онуудын нийт борлуулалтын орлого нь 70,000,000 /далан сая/ төгрөгөөс багагүй байх.
⦁ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерийн үнийн дүнгийн 30 хувиас багагүй байх
⦁ Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, нотариатаар баталгаажсан аудитын дүгнэлтийн хамт
⦁ Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2015, 2016 онуудын аль нэг жилд.
⦁ Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: Үйлдвэрлэгч, дистрибютер, албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан/
Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө Жигжиджав 8, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Улаанбаатар-15160, Финанс төв 1 давхар, 104 тоот хаягаар ирүүлэх бөгөөд тендерийг нээхээр заасан хугацаанд уг нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан 2017 oны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад нийтийн өмнө нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: "Эрдэнэс-Таван толгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 104 тоот
Утас:70118585 (дотуур утас 104)
Е-mail: gonchigtseren.ts@erdenestt.mn
Харилцах ажилтан: Ц.Гончигцэрэн