ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдөр
Төслийн нэр, дугаар: Уурхайд өвлийн ажлын хувцас, гутал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер ЭТТ-2017/08-01/НТШ-26
1. "Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг "Уурхайд өвлийн ажлын хувцас, гутал нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” тухай битүүмжлэл бүхий тендер ирүүлэхийг урьж байна.
2. Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр 50000 /тавин мянган/ төгрөгийг Голомт банкны 1505008702 тоот дансанд тушаан худалдан авах боломжтой.
3. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 45 хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:
Багц №1 Санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх мөнгөн дүн байна.
Багц №2 Санал болгож буй үнийн дүнгийн 2 хувьтай тэнцэх мөнгөн дүн байна.
4. Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
⦁ Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2015, 2016 оны борлуулалтын орлого нь
⦁ тендерийн үнийн дүнгээс багагүй байх.
⦁ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгосон тендерийн үнийн 50%-аас багагүй байх
⦁ Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2015, 2016 оны аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт , 2017 оны эхний хагас жилийн санхүүгийн тайлан /нотариатаар баталгаажуулж ирүүлэх/
5. Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх бөгөөд нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Дотоодын давуу эрх олгохгүй.
Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг доор дурдсан хаягаар хандан авч болно.
"Эрдэнэс–Таван толгой” ХК Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхар 106 тоот,
Утас: 70118585 дотуур утас-104
Факс:70118464
Холбоо барих: Д.Бодьцэцэг