ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

Огноо: 2017 оны 08-р сарын 15-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Нүүрс тээврийн хүнд даацын хатуу хучилттай авто замын барилгын ажилд байнгын хяналт, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ-2017/08-09/НТШ-19
1. Нүүрс тээврийн хүнд даацын хатуу хучилттай авто замын барилгын ажилд байнгын хяналт, зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх –ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь Нүүрс тээврийн хүнд даацын хатуу хучилттай авто замын барилгын ажилд байнгын хяналт, зөвлөгөө өгөх үйлчилгээг гүйцэтгүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь хүнд даацын авто замын төслийн барилгын ажилд тавих технологийн хяналтыг олон улсын жишгээр гүйцэтгэх, барилгын ажилд тавих техник технологийн хяналтыг сайжруулах, авто замын барилгын ажлын чанарыг дээшлүүлэхэд чиглэгдэнэ. Мэдүүлгээ ирүүлж буй хуулийн этгээд нь ТБОНӨХБАҮХАТ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж байгаагаа нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ.
Үүнд:
–Тендерт оролцох сонирхлоо илэрхийлсэн болон уг хуулийн 14.1-д заасан нөхцөл үүсээгүйг мэдэгдсэн албан бичиг
-Улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрмийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
-Авто замын барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл болон түүний гэрээ, хавсралтын хуулбар /нотариатаар баталгаажуулсан байх/
–Байгууллагын танилцуулга;
-Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолт /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
-Харьяа Нийгмийн даатгалын санд өр төлбөргүй тухай Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын газрын тодорхойлолт /Эх хувиар/ /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
-Иргэний хэргийн шүүхээс /Шүүхийн төрөлжсөн архив/ сүүлийн 3 жилийн байдлаар иргэний хэрэгт хариуцагчаар оролцож байсан эсэх талаарх тодорхойлолт /Эх хувиар/ /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
-Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад хамаарах асуудлаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдээр сүүлийн 3 жил оролцож байсан эсэх талаарх тодорхойлолт /Эх хувиар/ //Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд өр төлбөртэй эсэх талаарх тодорхойлолт /Эх хувиар/ /Зөвлөхийн үйлчилгээ зарласан өдрөөс хойших байдлаар/
–Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 онуудын аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан /нотариатаар баталгаажуулсан байх/
–Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 он тус бүрд 700 сая төгрөгөөс багагүй үнийн дүнтэй ижил төстэй зөвлөх үйлчилгээ үзүүлсэн болохыг тодорхойлсон гэрээ, дүгнэлт, өмнөх үйлчлүүлэгчийн тодорхойлолт (ажлын өртөг, хугацаа, байршил, бүрэн гүйцэтгэсэн эсэхийг тусгасан байх);
–Хяналтын багт ажиллах голлох мэргэжилтнүүдийн танилцуулга, гүйцэтгэсэн ажлын туршлагын мэдээлэл, боловсролын зэргийн диплом, гэрчилгээ, хяналтын инженерүүдийн итгэмжлэл болон хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, НД-8 маягт (сүүлийн 2 сарын).
3. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2017 оны 08-р сарын 22–ны 17:00 хооронд авч болох бөгөөд мэдүүлгээ дор дурдсан хаягаар 2017 оны 08-р сарын 24–ний  өдрийн 10 цаг 00 минутын дотор ирүүлнэ үү.
 
 "Эрдэнэс–Таван толгой” ХК, Жигжиджав-8,  Финанс төв, 1 давхар 106 тоот,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот
Хариуцсан албан тушаалтан: Ж.Амгаланбаяр
Холбоо барих утас: 70118585 дотуур утас-106