ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2017-08-15
Тендер шалгаруулалтын нэр: УУРХАЙД УТГУУРТ АЧИГЧ НИЙЛҮҮЛЭХ
Тендер шалгаруулалтын дугаар: R-ЭТТ-2017/05-01/НТШ-08
Эрдэнэс–Таван толгой ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Утгуурт ачигч нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдэлээр нь 50000 төгрөгөөр худалдан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
⦁ Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3-н жил буюу 2014, 2015, 2016 онуудын аль нэг жилд санал болгож буй тендерийн үнийн дүнгээс багагүй байх
⦁ Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй тендерийн үнийн дүнгийн 30%-аас багагүй байх
⦁ Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 он
⦁ Сүүлийн гурван жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажлын өртөг: Уул уурхайн тоног төхөөрөмж нийлүүлсэн ажлын өртөг нь сүүлийн 3 жил буюу 2014, 2015, 2016 оны аль нэг жилд санал болгож буй тендерийн үнийн дүнгийн 50%-аас багагүй байх
Тендерийн хамт төсөвт өртгийн 1% -тай тэнцэх төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 15 -ны өдрийн 10.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10.30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцохгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Финанс төв, 1 давхар, 104 тоот, Жигжиджавын-8,
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот,
Монгол улс Утас:70118484, Факс:70118464
Худалдан авалт, ханган нийлүүлэлт хариуцсан газрын мэргэжилтэн С.Ганхүү
Е-mail: gankhuu.s@erdenestt.mn