ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

2017.08.15
"Эрдэнэс-Таван Толгой” ХК  нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос "Цахилгааны сэлбэг, хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах” ЭТТ-2017/08-04/ХА-21 дугаартай харьцуулалтын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Үнийн саналыг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 11:00 цагаас өмнө Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 1 давхар, 106 тоот Худалдан авалт, ханган нийлүүлэлт хариуцсан газар, Утас: 70118484 /дотуур утас 106/ хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2017 оны 08 дугаар сарын  22-ны өдрийн  11:10 минутад нээнэ.
Дотоодын давуу эрхийн зөрүүг тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
  
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,
Финанс төв 1 давхар, 106 тоот, Улаанбаатар-15160,
Худалдан авалт, ханган нийлүүлэлт хариуцсан газар
Утас: 70118484-106