ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2019.06.18
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос "Уурхайн ашиглалтын худгуудад засвар үйлчилгээ хийх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901208 дугаартай харьцуулалтын тендерт үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийнбаримт бичгийг авна уу. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Үнийн саналыг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн10 цаг 00 минутаас өмнө Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем болох www.tendergov.mn хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 10 цаг 10 минутад "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,
Финанс төв 5 давхар, 503тоот, Улаанбаатар-15160,
Худалдан авалт, ханган нийлүүлэлтийн хэлтэс
Утас: 75055555-510