ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо 2019 оны 06 дугаар сарын 21
Тендер шалгаруулалтын нэр:Зуны хувцас нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901263/02
Эрдэнэс-Тавантолгой ХК-иас эрх бүхий тендерт оролцогчдоос Зуны хувцас нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлогын дундаж нь тухайн тендерийн төсөвт өртгөөс багагүй байх
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Тухайн тендерийн төсөвт өртгийн 50 %-иас багагүй байх
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувь буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09.00 цагаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 09.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцно
 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508
Холбоо барих ажилтан: А.Энхмаа
Е-майл:enkhmaa.a@erdenestt.mn