ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2019 оны 06 дугаар сарын 21
Тендер шалгаруулалтын нэр: Цанхи хотхоны гэрийн эсгий эдлэл нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/201901294
Эрдэнэс-Тавантолгой ХК-иас эрх бүхий тендерт оролцогчдоос Цанхи хотхоны гэрийн эсгий эдлэл нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд төсөвт өртгөөс багагүй байна.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:
Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх
Ижил төстэй гэрээ ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жилийн аль нэг жилд
Тендерийн хамт төсөвт өртгийн 2 хувь буюу 1,390,600 /нэг сая гурван зуун ерэн мянга зургаан зуу/ төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.00 цагаас өмнө цахимаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10.10 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй
Дотоодын давуу эрх тооцно
 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555 дотуур утас-508
Холбоо барих ажилтан: О.Бат-Амгалан
Е-майл: bat-amgalan.o@erdenestt.mn