ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

2019.06.27
1."Эрдэнэс-Тавантолгой” ХКнь Ажилтнуудын өргөтгөсөн судалгаа хийх ЭТТ/201901306 дугаартай төсөл-ийг хэрэгжүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ цахимаар ирүүлэхийг урьж байна.
2.Энэхүү зөвлөх үйлчилгээ нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Ажилтнуудын өргөтгөсөн судалгаа хийх зөвлөх үйлчилгээ болно.
3.Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг ирүүлнэ.
3.1. Аж ахуйн нэгж, байгууллагын танилцуулга;
3.2. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар;
3.3.Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.5. Зөвлөх хуулийн этгээдийн сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 оны аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан;
3.6. Сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогын дундаж нь төсөвт өртгөөс багагүй байх;
3.7. Татварын байгууллагад өр төлбөргүй болохыг нотолсон тодорхойлолт /тендер зарласан өдрөөс хойш байдлаар/
3.8. Зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээд нь тухайн чиглэлээр 3-с доошгүй жил ажилласан туршлагатай байх;
3.9. Уул уурхайн салбарт ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх бөгөөд өмнө хийж хэрэгжүүлж байсан ажлын жагсаалт болон 1-с доошгүй гэрээний хуулбар ирүүлнэ;
3.10.Хамгийн багадаа судалгааны 100-н таблет бүхий асуумжтай байна;
4. Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцож болно.
5. Мэдүүлгийг Монгол хэлээр ирүүлнэ.
6.Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
7. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2019 оны 07 сарын 02-ны өдрийн 10:00 цагхүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ www.tender.gov.mn цахим хаягаар 2019 оны 07 сарын 09-ний өдрийн 10:00 цагаас өмнө ирүүлнэ үү.
 
Хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 503 тоот.
Утас: 75055555-505