НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА

НҮҮРС ХУДАЛДАН АВАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
СШ дугаар: 2019-07-OX 
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь урт хугацаанд, тогтвортой хамтран ажиллах худалдан авагч компанийг сонгон шалгаруулж Цанхийн зүүн уурхайн исэлдсэн нүүрсийг зах зээлийн нөхцөл байдалтай уялдуулан борлуулахаар дараах сонгон шалгаруулалтыг зарлаж байна. 
Чанарын дундаж үзүүлэлт:
Нүүрсний төрөл Total Moisture (Ar) Ash (db) Volatile Matter (daf) Sulphur content (db) CV (ar)
Исэлдсэн нүүрс 8.52 16.24 28.07 0.62 6.100
 
Хэмжээ: 50,000 тонн ба түүнээс дээш
Сонгон шалгаруулалтын доод үнэ: 10.0 ам.доллар
Урьдчилгаа төлбөр: Нийт гэрээлэх дүнгийн 10%
Ачилтын хуваарь: Сар бүр 10,000 тн-оос дээш
Барьцаа төлбөр: Тонн тутмын 0.1 ам.доллар
Бүрдүүлэх материал: 
1. Хамтарч ажиллах албан хүсэлт
  • Худалдан авах нийт нүүрсний тонн хэмжээ, сар тутмын ачилтын хуваарь, хүчин чадал
  • Үнэ ба Урьдчилгаа төлбөрийн нөхцөл,
  • "Эрдэнэс-Тавантолгой” ХК-д аливаа өр, авлага байгаа эсэх
  • Гэрээний гүйцэтгэлийн барьцаа байршуулахыг зөвшөөрсөн эсэх
2.Компанийн товч танилцуулга, ажлын туршлага, холбогдох тусгай зөвшөөрлүүд
  • Монгол улсаас нүүрс экспортлож байсан, эсэх
3.Тээвэрлэгч компанийн мэдээлэл
  • Холбогдох тусгай зөвшөөрөл, улс хоорондын ачаа тээвэрлэх гэрээ, хүчин чадал
  • Тээвэрлэлтийн төлөвлөгөө 
4. Санхүүгийн чадамжийг нотлох баримт
5.Бизнес төлөвлөгөөний хураангуй
  • Зах зээлийн судалгаа
  • Өөрийн эзэмшлийн угаах үйлдвэртэй эсэх, хүчин чадал
  • Борлуулалтын төлөвлөгөө
  • Бүтээгдэхүүн нийлүүлэх боломжууд, гол хэрэглэгч
  • Болзошгүй эрсдэл түүнийг удирдах төлөвлөгөө 
6.Маягт.02-ийг бөглөсөн байх. 
Материал хүлээн авах хугацаа: 2019-07-04-ний 17:30 цаг хүртэл
Материал хүлээн авах: Улаанбаатар-15160, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджав-8, Финанс төв, 909 тоот
Холбогдох утас: 75055555-ext.-910
 
Хавсралт 1
 
Хавсралт 2