ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА

СОНИРХСОН ХУУЛИЙН ЭТГЭЭД, АЖ АХУЙН НЭГЖИД

 2021 оны 09 дүгээр сарын 28 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 ажилтанд “Зайнаас тандан судалгааны аргаар агаарын бохирдол тодорхойлох сургалт” зохион байгуулах үнийн санал ирүүлэхийг урьж байна.

 Сонирхсон этгээд үнийн санал ирүүлэх болон холбогдох бусад материалыг Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төвийн 5 давхар, 503 тоот Ханган нийлүүлэлт, үнийн судалгааны хэлтэс, Утас:75055555 /дотуур утас 510/, webmail: namjilmaa.b@erdenestt.mn хаягаар эсвэл доорх линкээр ажлын даалгаврыг татаж авна уу.

 

Үнийн санал нь дараах бүрдэл хэсгүүдтэй;

1. Үнийн санал болон нэхэмжлэх;

2. Компанийн гэрчилгээ;

3. НӨАТ гэрчилгээ;

4. Сургалтын хөтөлбөр; 

Үнийн саналыг ажлын 3 хоногт багтаан namjilmaa.b@erdenestt.mn мэйл хаягаар ирүүлнэ үү.