ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо: 2021.09.23
Тендер шалгаруулалтын нэр: Шланк базах төхөөрөмж, тоноглосон контейнер нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102340
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт шалгаруулалтад оролцогчдоос Шланк базах төхөөрөмж, тоноглосон контейнер–ийг нийлүүлэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тухайн тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авч болно.
Тендерт шалгаруулалтад оролцогч нь тендер илгээхийн өмнө 50,000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртгийн 100 хувиас багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 50 хувиас багагүй байх.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 онуудын аль нэг жилд ашигтай ажилласан байх.
Ижил төстэй ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын аль нэг жилд үйлдвэрийн зориулалтаар контейнер тохижуулж, нийлүүлсэн байх.
Тендерийн хамт Төсөвт өртгийн 1 хувь буюу 1,056,000 /Нэг сая тавин зургаан мянга/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар ирүүлэх ба тендерийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:30 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.
Тодруулга, нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5 давхар, 503 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс
Утас: 75055555, Дотуур утас-503