ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2021.09.24
Тендер шалгаруулалтын нэр: КАМАЗ автомашиныг тосолгооны зориулалтаар иж бүрэн тоноглох бараа нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалт
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202102332
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь эрх бүхий КАМАЗ автомашиныг тосолгооны зориулалтаар иж бүрэн тоноглох бараа нийлүүлэгчийг сонгох тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
 
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000 төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. Сонирхсон оролцогчид дэлгэрэнгүй мэдээллийг энд дурдсан хаягаар хандан авч болно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30 хоногийн дотор хүчинтэй байна.
 
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
Борлуулалтын хэмжээ: 2019, 2020 оны борлуулалтын орлогын нийлбэр нь төсөвт өртгийн 30%-аас багагүй байх;
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 10% багагүй байх;
Тендерийн хамт 4,250,000 төгрөгийн тендерийн баталгаа ирүүлнэ.
 
Тендерийг 2021 оны 10 дугаар сарын 25-ний өдөр 10 цагаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 10:10 минутад нээнэ.
 
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Дотоодын давуу эрх тооцно.
 
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын-8,
Финанс төв, 5-р давхар, 502 тоот, Улаанбаатар хот-15160, Монгол Улс, Утас: 75055555 дотуур утас-511