ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2021 оны 09 сарын 24-ний өдөр
Захиалагч: “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК
Цахим тендер эсэх: Хялбаршуулсан цахим
Санхүүжилтийн эх үүсвэр: Өөрийн хөрөнгөөр
ХАА-ны мөрдөх журам: Зөвлөх үйлчилгээ сонгон шалгаруулах журам /Хосолмол үнэлгээний арга/
1. “Эрдэнэс Тавантолгой” ХК нь Мэргэжлийн байгууллагаар маркшейдерийн хяналтын хэмжилт, зураглал хийлгэх, уулын ажлын гүйцэтгэлийг тодорхойлох ажлын гүйцэтгэгчийг сонгох зөвлөх үйлчилгээний дэлгэрэнгүй жагсаалт гаргахаар төлөвлөж байгаа тул зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Зөвлөх үйлчилгээний нэр:
Мэргэжлийн байгууллагаар маркшейдерийн хяналтын хэмжилт, зураглал хийлгэх, уулын ажлын гүйцэтгэлийг тодорхойлох ажлын гүйцэтгэгчийг сонгох ЭТТ/202102016
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14-16 дугаар зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагуудыг хангаж буйг нотлох баримт бичгийн баталгаажуулсан хуулбарыг хавсарган цахимаар ирүүлнэ.
Үүнд:
2.1. Компанийн танилцуулга;
2.2. Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиас скайнердэж ирүүлэх;
2.3. Татварын ерөнхий газрын өр төлбөргүй тухай тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх ирүүлэх/;
2.4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
2.5. Шүүхийн төрөлжсөн архиваас Иргэний хэргийн шүүхийн тодорхойлолт /Тендер зарласан өдрөөс хойших огноогоор ирүүлэх/
2.6. Харьяалагдах банк, татвар, шүүхийн төрөлжсөн архив, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон холбогдох байгууллагаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн албан бичиг ирүүлэх;
2.7. Сүүүлийн 2 жилийн буюу 2019, 2020 онуудын Аудитын дүгнэлттэй санхүүгийн тайлангийн хуулбарыг ирүүлэх;
2.8. Сүүлийн 5 жил буюу 2016, 2017, 2018, 2019, 2020 онуудад хийж гүйцэтгэсэн ижил төстэй ажлын дэлгэрэнгүй жагсаалтыг хүснэгтээр ирүүлэх;
2.9. Геодези зураг зүй, маркшейдерийн ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөлийн хуулбарыг ирүүлэх;
2.10. Ажиллах хүчний мэдээллийг жагсаалтыг ирүүлэх;
3. Гадаадын хуулийн этгээд оролцож үл болно.
4. Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 10:00 цаг хүртэл дор дурдсан хаягаар авч болох бөгөөд 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 10:00 цагаас өмнө www.tender.gov.mn хаягаар цахим хэлбэрээр ирүүлнэ үү.
Захиалагчийн хаяг: Улаанбаатар хот-14240, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджавын гудамж, 8-р байр, Финанс төв, 5-р давхар, 504 тоот.
Утас: 75055555-506