ДОТООД АУДИТОРУУДАД ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛАВ

Компанийн 2021 оны сургалтын үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу 08 дугаар сард ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2015 стандартын сургалтад 24 ажилтан хамрагдаж, Нэгдсэн менежментийн тогтолцооны дотоод аудитор болон бэлтгэгдлээ.   

Нэгдсэн менежментийн тогтолцооны дотоод аудиторуудад компанийн төв оффис болон салбарт гэрчилгээг гардуулав.

Аудиторууддаа Нэгдсэн менежментийн тогтолцоог сайжруулах ажил үйлсэд нь  амжилт хүсье.