ҮНИЙН САНАЛ АВАХ УРИЛГА
2019 оны 08 сарын 01
"Эрдэнэс-Тавантолгой” ХК нь сонгогдсон эрх бүхий тендерт оролцогчдоос Ажлын бээлий–ыг нийлүүлэх тухай үнийн санал ирүүлэхийг урьж байна.
Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг хавсаргасан болно.
Дотоодын үйлдвэрийн чанар стандартын шаардлага хангасан, тохирлын гэрчилгээтэй ажлын бээлий үйлдвэрлэгч орж ирсэн тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 101.1-д заасны дагуу гадаадын бараа нийлүүлэгчийг сонгохгүй болно.
Үнийн саналыг 2019 оны 08 сарын 12-ны 10:00 цагаас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынwww.tender.gov.mn цахим хаягаар ирүүлнэ.
Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэйтендерт оролцогчдыг байлцуулан 2019 оны 08 сарын 12-ны 10:20 -т нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
"Эрдэнэс Таван толгой” ХК
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1 дүгээр хороо, Жигжиджав-8,
Финанс төв, 5 давхар 503 тоот,
Утас: 70118585 дотуур утас-565
Факс:70118464