ГААЛИЙН БҮРТГЭГДСЭН МЭРГЭЖИЛТНҮҮД СУРГАЛТАД ХАМРАГДАВ

Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдийн анхан болон давтан сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 04-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны өдрүүдэд цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгууллаа. Тус сургалтад Салбарын нүүрс тээврийн экспортын төвийн гаалийн бүртгэгдсэн 12 мэргэжилтэн хамрагдаж, гэрчилгээгээ авлаа.