САНХҮҮГИЙН ТАЙЛАН БЭЛТГЭХ АРГА ЗҮЙН СУРГАЛТАД ХАМРАГДАВ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтсээс PWC ХХК-тай хамтран 2021 оны 11 дүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Нэгдсэн санхүүгийн тайлан бэлтгэх болон Санхүүгийн тайлан бэлтгэх арга зүйн сургалтуудыг зохион байгууллаа. Сургалтад Нягтлан бодох, бүртгэлийн хэлтэс, Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэс, Хууль зүйн зохицуулалтын хэлтэс, Салбарын Санхүү эдийн засгийн хэлтсийн 15 ажилтан амжилттай хамрагдав.