ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр
Принтер нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭТТ/201901186 дугаар бүхий нээлттэй тендер шалгаруулалт
"Эрдэнэс-Тавантолгой”ХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос Принтер нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү барааны тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу.
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50,000/тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой.
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс хойш 30хоногийн хугацаанд хүчинтэй байх ба тендерийн баталгаа нь:
Төсөвт өртгийн 2 хувь буюу 2,095,000 //хоёр сая ерэн таван мянга / төгрөгийн баталгаа ирүүлнэ.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
Борлуулалтын орлого: 2017, 2018 онуудын нийт борлуулалтын орлого ньТөсөвт өртгөөс багагүй байх.
Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх.
Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан нотариатаар баталгаажуулан ирүүлэх мөн нотариатаар баталгаажсан аудитын дүгнэлт хамт.
Ашигтай ажилласан байх жилийн тоо: 2017, 2018 онуудын аль нэг жилд.
Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутаас өмнө ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 09 цаг 30 минутанд "Эрдэнэс-Тавантолгой” ХК, Финанс төв, 5 давхарт 503 тоот хурлын өрөөнд нээнэ.
Дотоодын давуу эрх тооцно.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: "Эрдэнэс-Тавантолгой” ХК Чингэлтэй дүүрэг 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Утас:75055555 (дотуур утас 507)