“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт, эрсдэлийн удирдлагын газраас компанид эрсдэлийн удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх, соёл хандлагыг хэвшүүлэх зорилгоор 12 сарын хугацаатай Эрсдэлийн удирдлагын хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна.
Хөтөлбөрийн хүрээнд 2021.11.19-нд төв оффисын удирдлагуудад, 2021.12.07-ны өдөр уурхайн газар, хэлтсийн дарга нарт эрсдэлийн удирдлагын талаар сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Цаашид компанийн нийт ажилтнуудад уг сургалтыг үе шаттай зохион байгуулах юм. Иймд сургалтад идэвхтэй оролцохыг уриалж байна.