ТӨСЛИЙН УДИРДЛАГЫН ТОГТОЛЦООНЫ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн “А6-20” дунд хугацааны бизнес төлөвлөгөөний хүрээнд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрүүдийн ажлыг эхлүүлж буйтай холбогдуулан Төслийн удирдлагын тогтолцооны “Чадавхижуулах хөтөлбөр” сургалтыг  2022 оны 2 дугаар сарын 18, 19, 25, 26-ны өдрүүдэд танхим, цахим хэлбэрээр зохион байгуулав.  

 

Уг сургалтад Стратеги төлөвлөлт, төслийн газрын дарга, Төслийн удирдлага, хөгжлийн хэлтэс, Геологи, уул уурхайн төлөвлөлтийн хэлтсийн мэргэжилтнүүд, Тээвэр зохицуулалтын хэлтэс, Хүний нөөцийн хөгжил, сургалтын хэлтэс, Эрсдэлийн удирдлагын хэлтэс, Санхүү төсвийн албаны удирдлагууд хамрагдлаа.