НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ АУДИТОРУУД БЭЛТГЭГДЭЖ, ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК үйлдвэрлэлийн чанарын тогтвортой байдлыг хангах, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй ба байгаль орчны үйл ажиллагааг хянах, удирдах, тасралтгүй сайжруулалтын арга хэмжээ авахад чиглэсэн нэгдсэн менежментийн тогтолцоо /ISO 14001:2015, ISO 45001:2018, ISO 9001:2015/-ны стандартуудыг нэвтрүүлэхээр ажлын хэсгийг байгуулан шат дараалсан ажлуудыг хэрэгжүүлж байна. Үйл ажиллагааны гол чиглэл бол удирдлагууд болон нийт ажилчдад ойлголт мэдлэг олгох, үйл ажиллагааг системтэй зохион байгуулах сургалтууд бөгөөд энэхүү ажлын хүрээнд өнөөдөр буюу 2019 оны 08 дугаар сарын 12-нд компанийн удирдлагууд сургалтад хамрагдаж, одоогийн үйл ажиллагаатай танилцан, асуулт хариулт өрнөсөн ба нэгдсэн менежментийн тогтолцооны дотоод аудитор бэлтгэх сургалтад хамрагдсан ажилчид гэрчилгээгээ гардаж авлаа.
 
Нэгдсэн менежментийн тогтолцоог нэвтрүүлэхэд компанийн удирдлагууд болон нийт ажилчдын хамтын үйл ажиллагаа чухал билээ.
 
Олон улсын стандартын нэгдсэн менежментийн тогтолцоог хэрэгжүүлэгч дотоод аудиторын гэрчилгээ авч буй нь ажилчдаа эрхэмлэсэн эрүүл, аюулгүй ажлын байр олгодог, өндөр нийгмийн хариуцлагатай компани болохын үндэс суурь билээ.
Та бүхэндээ баяр хүргэж, ажлын амжилт хүсье!
Сургалт, судалгааны алба