"БИОТЕХНИКИЙН АРГА ХЭМЖЭЭ"-НИЙ ХОЁР ДАХЬ ШАТНЫ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Байгаль орчны менежментийн төлөвлөгөө болон компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд “Биотехникийн арга хэмжээ”-ний хоёр дахь шатны ажлыг гуравдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

“Биотехникийн арга хэмжээ” буюу хээрийн  амьтдад өвс тарааж, байршуулах ажлыг жил бүр гэрээт компаниудтай хамтран зохион байгуулдаг.

Энэ дагуу Цанхийн Зүүн, Баруун уурхайн туслан гүйцэтгэгч, гэрээт компаниудтай хамтран, Цогтцэций сум орчмын газруудад 7 техник, 34 хүний бүрэлдэхүүнтэйгээр 200 боодол өвсийг хээрийн амьтдад зориулан, тараан байршуулах ажлыг хийж гүйцэтгэв.

Биотехникийн арга хэмжээ цаашид төлөвлөгөөний дагуу үргэлжлэн хийгдэх болно.