ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр
Төслийн нэр: Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт хийх 
Дугаар: ЭТТ/201901047
“Эрдэнэс-Тавантолгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг Цанхийн баруун уурхайн нүүрс ачилт хийх ажил гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Сүүлийн 2 жил буюу 2017, 2018 онуудын аль нэг жилийн борлуулалтын орлого нь төсөвт өртөгийн 30% буюу 2,959,110,000 /хоёр тэрбум есөн зуун тавин есөн сая нэг зуун арван мяна/ төгрөгөөс багагүй байх.
2. Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь төсөвт өртгийн 30% буюу 2,959,110,000 /хоёр тэрбум есөн зуун тавин есөн сая нэг зуун арван мянга/ төгрөгөөс багагүй байх.
3. Ижил ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил  буюу  2017, 2018 он тус бүр ижил төстэй ажил гүйцэтгэсэн байх
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2017, 2018 онуудын санхүүгийн тайлан аудитын дүгнэлтийн хамт нотариатаар  баталгаажуулан ирүүлэх
5. Тендерийн баталгааны дүн: Төсөвт өртгийн 2% буюу 197,274,000 /нэг зуун ерэн долоон сая хоёр зуун далан дөрвөн мянга/  төгрөг байна.
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 10 цаг 30 минутад “Эрдэнэс-Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот 
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот,
Утас: 7505-5555 дотуур утас-505
ХАХНХ-ийн мэргэжилтэн С.Ганхүү
Е-mail: gankhuu.s@erdenestt.mn