ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо:  2019 оны 08 дугаар сарын 13-ны өдөр
Төслийн нэр: Дээж шинжилгээ хийх ажил гүйцэтгэх
Дугаар: ЭТТ/201901113
“Эрдэнэс-Таван толгой” ХК нь эрх бүхий тендерт оролцогчдыг “Хайгуулын дээж шинжилгээний ажил гүйцэтгэх” тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна. 
Энэхүү үйлчилгээний тендер шалгаруулалт нь цахим худалдан авах ажиллагааны системээр зарлагдаж байгаа цахим тендер тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг авна уу. 
Тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг илгээхийн өмнө 50000 /тавин мянган/ төгрөгийг цахим систем ашиглан төлсөн байх ёстой. 
Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. 
Үүнд: 
1. Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн буюу 2017, 2018 онуудын борлуулалтын орлогын дундаж нь:
Багц 1-т: Төсөвт өртөг буюу 6,000,000,000 /зургаан тэрбум/ төгрөгөөс багагүй байна.
Багц 2-т: Төсөвт өртөг буюу 645,000,000 /зургаан зуун дөчин таван сая/ төгрөгөөс багагүй байна.
2. Тендерт оролцогчийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь хамгийн багадаа төсөвт өртгийн 30%:
Багц 1-т:  1,800,000,000 /нэг тэрбум найман зуун сая / төгрөг байх.
Багц 2-т: 193,500,000   /нэг зуун ерэн гурван сая таван зуун мянга/ төгрөг байх.
3. Ижил ажил гэрээгээр гүйцэтгэсэн туршлагын мэдээлэл ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2 жил  буюу 2017, 2018 он тус бүр
4. Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:
2017, 2018 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт нотариатаар  баталгаажуулан ирүүлэх
5. Тендерийн баталгааны хувь хэмжээ :
Багц 1-т:  Төсөвт өртгийн 1% буюу 60,000,000 /жаран сая/ төгрөг. 
Багц 2-т: Төсөвт өртгийн 1% буюу 6,450,000 /зургаан сая дөрвөн зуун тавин мянга/ төгрөг. 
Цахим тендерийн баталгааг цахим баталгаа гаргах эрх бүхий арилжааны банкаар гаргуулна.
Тендерийг 2019 оны 09 дүгээр 16-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө цахим  системд ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 09 цаг 30 минутад “Эрдэнэс Тавантолгой” ХК, Жигжиджав-8, Финанс төв, 1 давхрын хурлын өрөөнд нээнэ.
Сонирхсон этгээд тендерийн талаарх мэдээллийг доорх хаягаар авч болно.
 
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Улаанбаатар хот, 
Утас: 7505-5555 дотуур утас 505
ХАХНГ-ын мэргэжилтэн С.Ганхүү
Е-mail: gankhuu.s@erdenestt.mn