ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 05 дугаар сарын  12-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: MV-011955 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын нүүрсний дээжийн шинжилгээ хийх гүйцэтгэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201099

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг MV-011955 тоот тусгай зөвшөөрлийн талбайн хайгуулын нүүрсний дээжийн шинжилгээг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 953,625 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ. 

 

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн, 09 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төв, 

5 давхар, 503 тоот

Утас: 75055555-507