“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн
Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны
04 дүгээр сарын 22-ны өдрийн 22 тоот
тогтоолын нэгдүгээр хавсралт
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧДИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН ЗАР
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 08:00 цагт Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв хаягт байрлах компанийн байрнаас www.ett.mn веб хаягаар (live цонх) цахим хэлбэрээр хуралдана.
Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
1. Компанийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай;
2. Тогтоолд нэмэлт оруулах тухай.
Хуралд оролцох эрхтэй хувьцаа эзэмшигчдийн нэрсийн жагсаалт гаргах бүртгэлийн өдөр нь 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр байна.
Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 181 дүгээр тогтоолд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг үнэ төлбөргүйгээр эзэмшсэн иргэд, нэрлэсэн үнээр худалдаж авсан аж ахуйн нэгжүүдийн хувьцаа нь хоёрдахь зах зээлийн арилжаа эхлэх хүртэл саналын эрхгүй, тэдгээрийг аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байхаар заасан тул хувьцаа эзэмшигчдийн 2022 оны ээлжит бус хурлаар хэлэлцэх асуудлаар зөвхөн саналын эрхтэй хувьцаа эзэмшигчийн саналыг авахыг мэдэгдье.
Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын дэгдэлтийн нөхцөл байдалтай уялдуулан Засгийн газрын холбогдох шийдвэр, Санхүүгийн зохицуулах хорооны холбогдох журам, зөвлөмжид заасны дагуу цахим хэлбэрээр хуралдуулна.
Ээлжит бус хурлын холбогдох баримт бичигтэй 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс танилцаж, холбогдох мэдээллийг хурал зохион байгуулах комиссоос доорх хаягаар ажлын цагаар холбогдож авч болно.
Хаяг: Финанс төв, Жигжиджавын гудамж-8, 1-р хороо, Чингэлтэй дүүрэг, Улаанбаатар-15160, Монгол Улс
Цахим хаяг: www.ett.mn
Утас: +976 7505-5555
Цахим шуудан: info@erdenestt.mn
Шууд дамжуулах хаяг: www.ett.mn (live цонх),
www.facebook.com–ийн “1072 Хувьцаа Мэдээллийн Төв” хуудас