Огноо: 2022 оны 05 дугаар сарын 19
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Тавантолгой ордын нүүрсний уурхайг гадаргын үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах, усан сан, хөв, цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэгчийг сонгох тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201001
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Тавантолгой ордын нүүрсний уурхайг гадаргын үерийн уснаас хамгаалах, түүнийг хуримтлуулах, усан сан, хөв, цөөрөм байгуулах ажлыг гүйцэтгэгчийг сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Төсөвт өртгийн 1 хувь буюу 50,911,615.54 /тавин сая есөн зуун арван нэгэн мянга зургаан зуун арван таван төгрөг тавин дөрвөн мөнгө / төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 10 цаг 10 минутанд зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд үнийн саналын баримт бичигтэй холбоотой нэмэлт мэдээллийг www.tender.gov.mn цахим хаягаар болон доорх хаягаар тус тус авч болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 503 тоот
Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо
Улаанбаатар хот,
Утас: 75055555 дотуур утас-512