ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Нөөцийн сав нийлүүлэгчийг сонгох 

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201664

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Нөөцийн сав нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.

 

Тендерийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр өдрийн, 10 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот 

75055555