Огноо: 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Томуугийн эсрэг вакцин нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201386
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Томуугийн эсрэг вакцин нийлүүлэгчийг сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.
Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 10:30 цагт зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой ” ХК
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,
Финанс төв, Улаанбаатар-15160
Харилцах албан тушаалтан: Б.Баярцэцэг
Утас: 976-75055555, дотуур дугаар 301
имэйл хаяг: bayartsetseg.b@erdenestt.mn