ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 05 дугаар сарын 25-ний өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Камаз маркийн ачааны автомашины сэлбэг нийлүүлэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201333

 

“Эрдэнэс Тавантолгой”ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Камаз маркийн ачааны автомашины сэлбэг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байна. 

 

Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 09 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, 

Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот 

75055555