Огноо: 2022 оны 05 сарын 31
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д MV-011943, MV-016882, MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох тендер.
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201096
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг MV-011943, MV-016882, MV-011956 тоот тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын хайгуулын цооногийн геофизикийн ажлыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 3,850,500 /Гурван сая, найман зуун тавин мянга, таван зуу/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг [ 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 10 цаг 00 минут]–аас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2022 оны 07 дугаар сарын 01]-ний өдрийн, [10 цаг 10 минутанд] нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхгүй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байр
Утас:75055555-505