Огноо: 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Модны үр нийлүүлэгчийг сонгох
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201406
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Модны үр нийлүүлэгчийг сонгох тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Үр тус бүрийг дотоодоос худалдан авна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Тендерийг 2022 оны 6 дугаар арын 15-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 6 дугаар арын 15-ны өдрийн, 09 цаг 10 минутад зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот
75055555