Огноо: 2022 оны 06 сарын 02
Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д Уурхайн геотехникийн судалгааны цооногийн геофизикийн ажлын гүйцэтгэгчийг сонгох харьцуулалтын тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201102
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Уурхайн геотехникийн судалгааны цооногийн геофизикийн ажил]–ыг гүйцэтгэх тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.
Тендерийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 09 цаг 00 минут–аас өмнө тендерийн баримт бичигт заасан журмаар ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн, 09 цаг 10 минут-т зохион байгуулна.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байр
Утас:75055555-505