Огноо: 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Даатгалын үйлчилгээ үзүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/20220148
”Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг “Даатгалын үйлчилгээ үзүүлэх” тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Тийм”
Багц № 1. Компанийн ажиллагсдын гэнэтийн ослын даатгал -2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр.
Багц № 2. Компанийн ажиллагсдын эмнэлэг, эмчилгээний зардлын даатгал-2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр.
Багц № 3. Уурхайн хүнд машин, механизмын даатгал-2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр.
Багц № 4.Компанийн тээврийн хэрэгсэл болон жолоочийн нэмэлт хариуцлагын даатгал-2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр.
Багц № 5. Ажил олгогчийн хариуцлагын даатгал-2022 оны 07 дугаар сарын 19-ний өдөр.
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнэ болох 50,000 төгрөгийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба багцын төсөвт өртгийн 1 хувьтай тэнцэх үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 10.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 сарын 19-ний өдрийн 10.30 цагт зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”.
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
“Эрдэнэс Тавантолгой” ХК,
дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8,
Финанс төв, Улаанбаатар-15160
976-75055555 дотуур дугаар 301
bayartsetseg.b@erdenestt.mn
Харилцах хүний нэр: Б.Баярцэцэг