Огноо: 2022 он 06 сарын 20 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Авто жин /40 метрийн урттай/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201660
“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Авто жин /40 метрийн урттай” нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: “Үгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба Төсөвт өртгийн 1% буюу 13,400,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 10:10 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо,
Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар, 503 тоот
7505-5555 дотуур утас 506
С.Ганхүү
ЗАЛРУУЛГА
Огноо: 2022 он 06 сарын 20 өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Авто жин /40 метрийн урттай/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах
Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТ/202201660
2022 оны 06 дугаар сарын 20-ны өдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-д “Авто жин /40 метрийн урттай” нийлүүлэх тухай тендерийн урилгыг 2022 оны 07 сарын 23-ны өдрийн 10:00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 сарын 23-ны өдрийн 10:10 минутад зохион байгуулна гэж заасныг 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 10.00 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 сарын 25-ны өдрийн 10:10 минутад зохион байгуулна гэж өөрчилж байгааг үүгээр мэдэгдэж байна.