ТЕНДЕРИЙН УРИЛГА

Огноо: 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр

 

Тендер шалгаруулалтын нэр: Гаалийн хяналтын бүсийн тээврийн замын зөөврийн гэрэлтүүлэг хийх гүйцэтгэгчийг сонгох

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202206802

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Гаалийн хяналтын бүсийн тээврийн замын зөөврийн гэрэлтүүлэг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 4,345,000 төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

Тендерийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн, 09 цаг 10 минутад зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

 

“Эрдэнэс Тавантолгой” ХК, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг

1 дүгээр хороо, Жигжиджав-8, Финанс төв, 5 давхар 

Утас: 7505-5555 /дотуур утас-507/