ТЕНДЕРИЙН УРИЛГА

2022 оны 06 сарын 29

 

Тендер шалгаруулалтын нэр: “Эрдэнэс Тавантолгой” ХК-д ослын үед ашиглагдах автомат сэлгэн залгагчтай дизель цахилгаан үүсгүүр нийлүүлэх угсрах нийлүүлэгчийг  сонгох тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ЭТТХК/202206854

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Ослын үед ашиглагдах автомат сэлгэн залгагчтай дизель цахилгаан үүсгүүр нийлүүлж угсрах  тухай цахим тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 13,000,000  /Арван гурван сая / төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.   

Тендерийг [ 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 08 цаг 00 минут]–аас өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем  www.tender.gov.mn  цахим хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг [2022 оны 08 дугаар сарын 01]-ний өдрийн, [08 цаг 10 минутанд]  нээнэ.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй” 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй” 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв, Улаанбаатар хот-15160, Монгол улс “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн байр

Утас:75055555-505